Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийнхан хогны цэгээ цэвэрлэхээр боллоо


Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Мөрөн сумын Төвлөрсөн хогны цэгийг цэвэрлэхээр боллоо. Тус сумын хог хаягдлын нэгдсэн цэг Элстийн ар хэмээх газар байрладаг. 1950 оноос одоог хүртэл 70 гаруй жил ашиглагдаж байгаа энэ цэгт 169 га талбайг хамарсан 9 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байна. Үүнийг цэвэрлэх ажилд иргэдийг оролцуулар зорилгоор өнөөдрөөс “Хамтдаа бий болгосон хог хаягдлаа хамтдаа цэгцэлье, оролцъё” аян өрнүүлж эхэллээ. Энэ цэгийн хүрээг хумих, хамгаалалтын зурвас татах, орц гарц гаргах ажлыг 5 дугаар сарын 17-27-ны хооронд зохион байгуулахаар аймгийн Онцгой комисс шийдвэрлэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ