http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөлбөмбөгчин Криштиано Роналду түүхэн тоглолтоо хийлээ


Португалын шигшээ баг Германыг буулган авч, Европын хөлбөмбөгийн холбооны UEFA Nations League-ийн финалд шалгарлаа. 
Германы Мюнхен хотын “Allianz Arena” цэнгэлдэх хүрээлэнд болсон UEFA Nations League-ийн хагас шигшээ тоглолтод Португалийн шигшээ баг Германыг 2:1-ийн харьцаатайгаар ялж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. 
Тоглолтын эхэнд Германы хагас хамгаалагч Флориан Виртц гайхалтай гоол оруулснаар Герман тэргүүллийг авсан юм. Гэвч хоёрдугаар үед Португал тоглолтын санаачлагыг аван эргэн ирж чадлаа. Довтлогч Франсиско Консейсао тэнцээний гоолыг оруулсны дараа 40 настай ахлагч Криштиано Роналду шийдвэрлэх гоолыг оруулж, багаа ялалтад хөтөлсөн юм. 
Энэ нь Роналдугийн хувьд олон улсын түвшинд оруулсан 137 дахь гоол юм. Тэрбээр ахмад тоглогчийн хувиар багтаа дахин түүхэн ялалтыг авчирсан мөч болов. Роналду UEFA Nations League-ийн 2019 онд болсон тэмцээнд түрүүлж байсан шигшээ багийн бүрэлдэхүүнд ч байсан бөгөөд 2025 оны финалд дахин багтаа түрүүлэх боломжтой боллоо. 
Ахлах дасгалжуулагч Роберто Мартинез тоглолтын дараа хэлэхдээ "Герман бол үнэхээр  биднийг сорьж чаддаг баг.  Тэр дундаа нутагтаа бол бүр ч илүү. Гэхдээ энэ удаагийн тоглолтод бидний хамгийн том сорилт бол сэтгэлзүйн дарамт байлаа. Германд, өөрийн биш талбайд, дүүрэн үзэгчдийн өмнө, бид сүүлийн 25 жилийн турш тэднийг ялж чадаагүй гэдгээ ухамсарлаж тоглосон.
Дээр нь гоол алдаж эхэлсэн. Энэ бол жинхэнэ сэтгэлзүйн сорилт байлаа. Би тоглогчдоороо маш их бахархаж байна. Бидний сүүлийн хоёр жилийн турш тууштай ажиллаж маш хүчирхэг багийг бий болгосныг энэ тоглолт харууллаа. Тактикийн хувьд сайн ч үүнээс өмнө сэтгэлзүйн хувьд ямар хүчирхэг болохоо бид харуулсан” гэлээ.  
Ийнүү шигшээ хоёр баг хоорондоо 20 удаа таарч тоглосны Герман 11 ялж, Португал 4 хожиж, 5 тэнцсэн үзүүлэлт гарав.  
Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинезийн ухаалаг шийдвэрээр хоёрдугаар үед талбайд гаргасан Консейсао болон Витинья нар тоглолтын эргэлтийг авчирсан гэж спортын шинжээчид үнэлж байна. 
Финалын тоглолт 6-р сарын 9-нд болох бөгөөд Португалийн баг Испани болон Францын хагас шигшээ тоглолтын ялагчтай учраа таарна. 
Сонирхуулахад, Криштиано Роналдугийн хувьд энэ нь түүний Европын сүүлийн том тэмцээн байх өндөр магадлалтай юм. 
Эх сурвалж: uefa.com 
Орчуулсан: Б.Төрбаяр
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ