Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Роналдугийн баг Аваргуудын лигийн финалд шалгарч чадсангүй


Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн тоглодог Саудын Арабын “Аль-Наср” баг Азийн Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтод Японы “Кавасаки” багт 2:3 харьцаагаар хожигдсоноор финалд шалгарч чадсангүй.

Роналду тоглолтын туршид талбайд байсан боловч үр дүнтэй тоглолт үзүүлээгүй байна. Одоо Жидда хотод бямба гарагт болох финалын тоглолтод Японы баг Саудын Арабын "Аль-Ахли" багтай аваргын төлөө өрсөлдөнө.

Өдгөө 40 настай Роналду 2023 оноос хойш "Аль-Наср" клубт тоглож байгаа бөгөөд түүний гэрээний хугацаа 6 дугаар сард дуусах юм. Энэ улиралд тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд 38 тоглолтод оролцохдоо 33 гоол оруулж, 4 удаа оновчтой дамжуулалт хийсэн байна. 

Роналду Аваргуудын лигийн тэмцээнд 5 удаа түрүүлж, Европын аварга, Үндэстнүүдийн лигийн аваргаар шалгарч байв. Албан ёсны тэмцээнүүдэд тэрбээр хөлбөмбөгчдөөс анх удаа 900 гоол оруулж, 5 удаа “Алтан бөмбөг” шагналыг хүртжээ. 

Энэ улирлын /2024/25/ Азийн Аваргуудын лигийн тэмцээн шинэ хэлбэрээр явагдаж байна. Тэмцээний эхний үе шатанд Ирак, Иран, Катар, АНЭУ, Саудын Араб, Узбекистан, Австрали, Хятад, Малайз, Таиланд, Өмнөд Солонгос, Японы нийт 24 баг Баруун ба Зүүн гэсэн хоёр бүсэд хуваагдан тоглож, бүс бүрээс 8 шилдэг баг плей-оффын шатанд шалгарчээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ