Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

COVID-19: Роналду Португалд эгчийнхээ төрсөн өдрийг тэмдэглэжээ

Италийн “Ювентус” багийн хамгаалагч Даниэле Ругани шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон нь хөлбөмбөгийн ертөнцийг донсолголоо. Сери С-гийн багийн тоглогчид өмнө нь халдвар авсан ч дэлхийн хэмжээний шилдэг багт анх удаа халдвар гарлаа. Мэдээж “Ювентус” багийг тусгаарлан, шалгаж эхэлсэн.
Харин тус багийн гол од Криштиану Роналду лигийн ээлжит тойргийн тоглолтын дараа эгчийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр Португалд хариад байжээ. Португалын Засгийн газраас Итали явах бүх нислэгийг цуцалсан. Гэвч Роналдуг хувийн онгоцоор Италид буцах тусгай зөвшөөрөл олгосон байна.
Роналду өнөөдөр Италид ирж, тусгаарлалтад орох гэнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ