Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аянга буусны улмаас 61 мал хорогджээ


Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд өнөөдөр буюу 31-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-р сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт Увс, Ховд, Завхан аймагт аянга буусан нийт таван тохиолдол бүртгэгдэв.
Тодруулбал Увс аймагт айлын гэр дээр аянга бууж нэг иргэн нас барсан байна. Дээрх таван тохиолдлын улмаас нийт 31 бод мал, 30 бог мал, нийт гурван малчин өрхийн 61 мал хорогджээ.
Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Иймд малчид, ард иргэд мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Энэ үеэр аянга цахилгаанд хүн цохиулж, нас барах тохиолдол гарч байгаа учраас мэргэжлийн байгууллагаас анхааруулга гаргажээ.
Сүүлд Өвөрхангай аймгийн Тарагт сум Их булаг багийн Хонин цохио гэдэг газар 2024.07.29/ 17:00 цагийн орчимд аянга бууж 17 бог мал хорогдсон талаар Онцгой байдлын газраас мэдээлсэн. Тиймээс иргэдэд зориулсан сэрэмжлүүлгийг хүргэе.
  • Аянга буусан газар аймгийн төвөөс зүүн хойд 10 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км зайтай.
  • Аянгын дуу бүдэгхэн сонсогдлоо ч гэсэн өөрийн чинь байгаа газар аянга буух аюултай.
  • Аянга нь өндөрлөгт оршин байгаа зүйл рүү унах нь элбэг байдаг.
  • Өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс 4 метрийн дотогш байх зүйл уруу дамжих тохиолдол байна.
  • Биедээ металлан эд юм зүйсэн зүйгээгүйгээс үл хамааран аянга бууна. Металл болон модон эдлэл аль нь ч байсан хамаагүй саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх нь аюулгүй.
  • Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг авна уу.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ