Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймагт айлын гэр дээр аянга бууж нэг иргэн нас баржээ


Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад Увс, Ховд, Завхан аймагт аянга буусан нийт 5 тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал Увс аймагт айлын гэр дээр аянга бууж нэг иргэн нас барсан байна. Дээрх таван тохиолдлын улмаас нийт 31 бод мал, 30 бог мал, нийт гурван малчин өрхийн 61 мал хорогдсон байна.
Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж буй.
Иймд малчид, ард иргэд мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ