Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт нэгэн айлын гэр дээр аянга бууж, ээж нь нас барж, хүү нь бэртжээ


Аянга бууж, хүний амь эрсэджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт “Баянзүрх сумын Тэрмэсийн их гэх газарт хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл долдугаар сарын 27-ны 23:40 цагт иржээ. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн албан хаагчид очиход иргэн А-ийн таван ханатай гэр дээр аянга буусан байжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гэрт байсан 35 настай эмэгтэй амиа алдаж, таван настай хүү гэмтжээ. Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ