Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Скаутууд Толбо нуурын эрэгт майхантайгаа цуглажээ


Монголын үндэсний VII жембори буюу скаутуудын майхант цугларалт Баян-Өлгий аймагт өчигдөр эхэллээ. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүрэг, гадаадын 13 улсын скаутууд оролцож байна. Монголын скаутын холбоо энэ удаагийн цугларалтаа анх удаа хөдөө хийж байгаа аж.
скаут4.jpg
Хүүхдүүд энэ сарын 22-27-ны өдрүүдэд Толбо нуурын эрэг дээр тухалж, казах, тува, урианхай, дөрвөд угсаатны урлаг соёл, хоол, хувцас, аж ахуй зэрэг олон соёлтой танилцана. Скаутууд бие даан амьдрах ур чадварт суралцан, майханд амьдарч, хоолоо хээрийн нөхцөлд хийж, салааны зохион байгуулалтад орж, хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж, шинэ танилтай болно. 
скаут3.jpg
Үндэсний VII жемборигийн нээлт өнөө орой болно. Түүнд УИХ-ын гишүүд, тус аймгийн удирдлагууд оролцох юм.
скаут2.jpg
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ