Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гучаас дээш насныхны гэнэн зан бусдад хударгагүй хүн мэт ойлгогддог


“...Манай энэ гэж хар багын л гэнэн зантай хүүхэд байсан. Одоо ч яг тэр хэвээрээ шүү...” гээд дөч дөхсөн хүүгээ зэмлэх үг нь олдохгүй дэмий л багын зантай нь холбон үглэн суудаг ээжүүд цөөнгүй.
Ер нь хүний гэнэн зан гэж юу вэ. Бусдад хар буруу саналгүй үг хэлэх, үйлдэл гаргах гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Аливаа сэдсэн санаа болгон нь ирээдүйд юу руу чиглэж байгааг ойлгодоггүй. Өнөөдрийг л аргалж, баясаж, инээж, хөөрч байвал маргаашийн амьдрал ийм зантай хүнд хамаагүй мэт. Яг л хүүхэд шиг. Тиймээс ихэвчлэн хүүхэд насыг гэнэн томоогүй балчир үе гэж ярьдаг байх. Хүүхэд насны гэнэн зан бусдын хайр, өхөөрдлийг дагуулдаг бол өсвөр үеийн гэнэн зан араасаа алдааг дагуулж, дахин алдахгүй байх хариуцлагыг үүрүүлдэг.
Харин идэр насныхан буюу 30-аас дээш нас ныхны гэнэн зан нь өөрийг нь хударгагүй хүн мэт бус дад ойлгогддог. Өөрөөр хэлбэл, таны гэнэн зан бусдад итгэлгүй хүн мэтээр ойлгогдоно гэсэн үг. Ингэхдээ уг наснаас дээш эрэгтэйчүүдэд энэ зан илүү гай болох нь бий. Гуч гарсан хүний үйлдэл, хэлсэн үг болгон бодолтой, ирээдүйг харсан, цаанаа ямар нэгэн зорилготой байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Бусад хүмүүс таны хэлсэн үг, хийсэн үйлдлийг тань яг ингэж л ойлгоно. Таалагдахгүй үг, үйлдэл гаргаж байгаа хүнийг хэн ч өөрт нь муу санаж ийм үйлдэл гаргасан гэж бодохгүй. Тиймээс хүүхэд насныхаа гэнэн занг аль болох мэдэрч, өөрийнхөө хийх гэж буй үйлдэл, хэлэх гэж буй үг болгоныхоо үрийг сайн бодох хэрэгтэй мэт.
Ер нь монголчууд эртнээс амьдралын арга ухаан, туршлага, зан төлөв нь төгөлдөршсөн эр хүнийг дөч гарсан эр, дөрөв дарсан ат хэмээн зүйрлэн хэлдэг байсан нь ч ийм учиртай болов уу. 
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Э.Мөнхтүвшин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ