Баянхонгор аймгийн Онцгой байдалд “Аялж явсан хүмүүсийн нэгнийх нь бие муудаад байгаа тул уулнаас буулгаж өгнө үү” гэх дуудлага мэдээлэл өчигдөр буюу 4 дүгээр сарын 29-нд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Баянговь сумын эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын албатай хамтран 22:00 цагийн үед очиход 56 настай эмэгтэй “Их богд” ууланд нас барсан байжээ.