Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн Донгойн хоёрдугаар гудамжинд бага насны хүүхэд өчигдөр гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сумын дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Сонгино сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд долоон настай Т-г шөнийн 2:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4:30 цагт малынхаа хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон байна.