Төв аймгийн хэмжээнд 2023 онд монгол бичгийн сургалтад 3008 төрийн албан хаагч буюу нийт төрийн албан хаагчийн 59.2 хувь хамрагджээ. Ингэснээр монгол бичгийн суурь түвшин 39,4 хувиар нэмэгдсэн байна. “Суурь түвшин” гэдэг нь үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг, хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг хэлнэ.
Тухайлбал, Монгол Улсын Их хурлаас “Монгол хэлний тухай” хуулийг 2015 онд баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичиг, үсэгтэй холбоотой зарлигууд гарч, Засгийн газраас 2013 онд 37-р тогтоол, 2020 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг батлан төрийн бүх шатны байгууллагыг үүрэгжүүлсэн. Ингэснээр төрийн бүх албан хэргийг 2025 оноос кирилл, монгол хос бичигт шилжих улмаар 2030 оноос монгол бичигт бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн байдаг.
ИймдТөв аймагт “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая- 2025” аяныг2020 оноосжил бүр өрнүүлж байна. Үүний хүрээнд нийт төрийн албан хаагчид, багш, сурагчдыг хамруулсан “Үндэсний бичгээ дэлгэрүүлэгч багш”, “Монгол бичгийн цахим бичвэр” уралдааныг зохион байгуулав. Өнгөрсөн оны байдлаар тус уралдаанд 6-12 дугаар ангийн 286 бүлгийн 7150 сурагч оролцжээ.