Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Гончиг: “Хүмүүн бичиг” сониныг сургалтад ашиглаж байна



Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Гончигтой ярилцлаа.
- Өнгөрсөн онд “Үндэсний өв-бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил”-ийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Танай сум энэ ажлаар тэргүүлж байсан.
- 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр буюу монгол, крилл бичгээр хөтлөх төр, засгийн бодлого шийдвэр гарсантай холбогдуулан нутгийн захиргааны байгууллага төрийн албан хаагчдын монгол хэл бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх талаар нэлээдгүй ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллалаа. 2021 оныг “Үндэсний өв-бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил” болгож, тухайн зорилтот ажлынхаа хүрээнд орон нутагт ажлын төлөвлөгөө, удирдамж боловсруулж, хэрэгжүүлж ажилласан. Үүний үр дүнд аймгийн хэмжэээнд манай сум шилдэг сумаар шалгарч мөнгөн шагнал хүртэсэн.
Энэ ажлаа жилээс жилд өргөжүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг сайжруулах дээшлүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, монгол хэл бичгээ төгс сайн эзэмших тодорхой заалт  тусгаж өгч байна. Төрийн албан хаагчдаас гадна иргэдийг үндэсний бичиг соёлоо дээдлэх сурч боловсрох, сонин хэвлэл унших хэмжээнд монгол бичиг сургах бодлго зорилготой ажиллаж байна.
- Үндэсний бичгийг сурах санаачлагыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа талаар дурдсан. Суманд ямар зорилт дэвшүүлж байна вэ?
- Сумын ИТХ-аар “Рашаант эх хэл бичиг соёл” гэсэн дэд хөтөлбөрийг батлуулан орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Зөвхөн монгол бичгээ дагнан сурч боловсрохоос гадна төрийн албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлж, тэдний монгол хэлний чадамж, зөв бичих дүрэм, төрийн албан хэргийн бичгийн утга найруулга, стандарт, тавигдах шаардлагад нийцүүлэх гол зорилго болгоод ажил арга хэжээг зохион байгуулан ажиллаж байна.
- Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшин хэр ахисан бэ?
- Өнгөрсөн оны эхний улиралд багтаагаад төр, төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд монгол бичгийн чадамж, түвшин тогтоох судалгааны ажил хийгдсэн. Сумын нийтдээ 140 гаруй төрийн албан хаагчтай. Гарааны судалгаа суурь мэдлэг чадвар ямар байгаагаас шалтгаалаад судалгааны ажил хийгдсэн. Тэдний 70-80 хувь анхан, 10 орчим хувь дунд шатны,  үлдэх хувь нь монгол бичгээр бичиж, уншиж чаддаг зохих мэдлэгтэй, төрийн алба эрхлэх анхан шатны чадвартай байна гэж үзсэн. Жилийн ажлын төгсгөлд шат дараалсан олон ажил зохион байгуулсны үр дүнд анхан шатнаас дунд шатанд шилжиж орсон төрийн албан хаагч тоо 50 гаруй хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 140 гаруй төрийн албан хаагчдын 100 орчим буюу талаас дээш хувь монгол бичгийн дунд болон дундаас дээш түвшний мэдлэг чадвартай болсон. Үүн дээр монгол хэл бичгийн багш нар түлхүү ажилласан. Багийн Засаг дарга нар сайн ажиллаж иргэдийг бичиг соёлоо эзэмшин анхаарч зүтгэсний үр дүн гарсан. Энэ ажлаа үргэлжүүлээд 2025 он гэхэд төрийн алба төдийгүй сумандаа хос бичигтэн болох зорилттотой байна.
- Монгол бичгийн сургалтад ямар хэрэглэгдэхүүн ашиглаж байна вэ?
- Үндэсний бичгээр хэвлэгддэг “Хүмүүс бичиг” захиалан ашиглаж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах арга зүй, хөтөлбөртэй холбоотой хэрэглэгдэхүүн ашиглаж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ