Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын баг ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын баг Дундговь аймагт ажиллаж, Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Ажлын баг төрийн байгууллагын алба хаагчидтай уулзалт хийж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хэрэгжилтийг цахимаар танилцуулсан төдийгүй, оролцогчдод монгол бичгийн “baiti” программыг компьютерт татан суулгах, түүнийг ашиглах тухайсургалт хийсэн. Тус уулзалт, сургалтадтөрийн байгууллагын 67 албан хаагч оролцжээ.

Мөн энэ үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөл, аймгийн салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр Дундговь аймагт зохион байгуулж буй үйл ажиллагаа, үр дүнгийн тухай ярилцсан бөгөөд ХБҮЗ-ийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл төрийн байгууллагуудын цахим хуудсыг хос бичгээр хөтлөн явуулах, орон нутгийн сонин, телевизэд булан ажиллуулах, монгол бичгээр гарч буй сонин хэвлэлийг захиалан унших зэргээр ажлаа эрчимжүүлэх тухай зөвлөгөө өгч, дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн.


Харин аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2024 оноос төрийн албан хэргийг хоёр хэлээр хөтлөх ажлыг турших, төрийн албан хаагчид, иргэдийг үндэсний бичгийн сургалтад 100 хувь хамруулах, төрийн байгууллагын мэдээллийг хоёр хэлээр олон нийтэд сурталчлах ажлыг тогтмолжуулахад анхааран ажиллана гэдгээ мэдэгдлээ. ХБҮЗ-ийн мэдээлснээр Дундговь аймгийн хэмжээнд 134 байгууллагад 3122 төрийн албан хаагч ажилладаг ба тус аймгийн хувьд албан хэргээ кирилл болон монгол бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн байгаа байдлыг 56 хувьтай гэж үнэлсэн байна. Энэ нь улсын дунджаас 2,4 хувиар их байна. ХБҮЗ-өөс хийсэн дээрх судалгаанд 3032 төрийн албан хаагч хамрагдсаны 72,7 хувь нь үндэсний бичгийн тодорхой түвшний мэдлэгтэй байгаа хэдий ч 89 хувь нь үндэсний бичгийн сургалтад хамрагдах хэрэгцээ байна гэж үзжээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ