Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТӨВ: Монгол улсын Шинэ үндсэн хуулийг батлалцсан ардын их хурлын депутатуудыг хүлээн авав



Монгол улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан аймгаас сонгогдож байсан Ардын их хурлын депутатуудад өнөөдөр хүндэтгэл үзүүлэв. Тус хуулийг батлалцахадАрдын их хурлын 430 депатуторолцож байсан бөгөөдТөв аймгаас 30 депутат сонгогдон шинэ үндсэн хуулиа батлалцаж байв. Өдгөө 14 депутат энх тунх амьдарч байна.
Эх орны дөрвөн зүг найман зовхисоос сонгон улс Монголынхоо Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан байдаг.
Үйл ажиллагааныхүрээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн бол, Ардын Их хурлын депутатууд нутгийн захиргааны албан хаагчдад шинэ Үндсэн хууль батлалцсан дурсамжаа хуваалцаж, төрийн албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Тухайлбал, Монгол улсын сүлдний бэлгэдэл утга учир, зүйл заалтуудыг яаж тусгаж байсан дурсамж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс зэрэг үгсийг утгачилан хуваалцав.
1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.
Монгол Улсын дөрөв дэх буюу Шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-нд БНМАУ-ын Ардын их хурлаар 6 бүлэг, 70 зүйл заалттайгаар баталж байв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ