Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймгаас 18 депутат сонгогдож байжээ


Монгол Улсын Үндсэн хуулийг баталсны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож буй. Ховд аймгийн ИТХ-аас тус ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталжээ. Үүнд,хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хойч үeдээ сурталчлан таниулах зорилго бүхий “АХА” тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, бөхийн барилдаан, шагайн харваа зохион байгуулах, тeлeвизийн ярилцлага бэлтгэх, Ардын Их Хурлын депутат, төр захиргааны ахмад ажилтнуудын төлөөлөлтэй уулзах, хүндэтгэл үзүүлэх гэсэн зургаан ажилтөлөвлөсөн баэнэ сарын 11-13-ны өдөр шат дараатай хэрэгжүүлэх аж. 
Мөн шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмэр оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын танилцуулгыг энэ 7 хоногт цувралаар, цахим хэлбэрээр олон нийтэд хүргэж байна.  
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан "Үндсэн хууль-30 жил" сэдэвт эрдэм шинжилгээний хуралэнэ сарын 11-нд Ховд их сургууль дээр болно.  Тус хуралдиргэд, төрийн албан хаагч, оюутан залуус идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлсэн. Үүнээс гадна Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн түүхтэй.
Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан аж.
Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Ховд аймгаас Үндсэн хууль батлахад сум бүрээс нэг төлөөлөл,нийт 18 депутат оролцож байсан гэж албаныхан мэдээллээ.




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ