Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Таван улсын 170 гаруй эрдэмтэн, судлаачийн бүтээлийг хэлэлцжээ



"Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 15 дугаар хурал Ховд аймагт боллоо.
Тус эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг энэ сарын 25-нд Ховд их сургуульОХУ-ын Томскийн их сургуультай хамтран зохион байгуулсан юм.  
Хурлын гол зорилго нь баруун монгол, түүний хил залгаа нутгийн судалгааны асуудлаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөлтийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй холбоход чиглэж байв.

Энэ удаагийн хуралдааныг Ховд их сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Г.Амарзаяа удирдан явуулав.Улмаар хуралд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Монгол, Япон гэсэн таван улсын 170 гаруй эрдэмтэн,судлаачийн бүтээл болох 120 гаруй илтгэл хэлэлцсэн байна.

Тус эрдэм шинжилгээний хурлыг анх 1993 онд “Баруун монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц”-ийн чиглэлээр зохион байгуулж байжээ. Түүнээс хойш эрдэмтэн,судлаачдын судалгааны ажлын чиглэл өргөжсөн бөгөөд хоёр жил тутамд тодорхой сэдэв бүхий илтгэлийг хамтран хэлэлцдэг уламжлал тогтсон аж. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь коронавирусний халдварын тархалт, цаг үeийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим болон танхим хосолсон хэлбэрээр өрнөснөөрөө онцлогтой.  





скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ