Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэд газар тариалангийн чиглэлээр олгосон нийт газрын 14.8 хувийг Л.Чинбатын компаниуд эзэмшиж байна


Засгийн газрын "shilen.gov.mn" вебсайтад 1996 оноос хойш олгосон газрын мэдээллийг ил болгосон.
Манай редакц газрын мэдээллийн сангийн нээлттэй өгөгдлийг түшиглэн газар тариалангийн салбарт бизнес эрхлэгчдийн газрын мэдээллийг шүүж, дүн шинжилгээ хийлээ.
Монголын хамгийн том газар тариалан эрхлэгч "Гацуурт"-ын Л.Чинбатын хамаарал бүхий компаниуд Сэлэнгэ аймагт газар тариалангийн чиглэлээр олгосон нийт газрын 14.84 хувийг эзэмшиж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 475 аж ахуй нэгжид газар тариалангийн чиглэлээр 4072 байршилд эзэмших болон ашиглах зориулалтаар нийт 2,818,920,580м2 газар олгосон байна.
Тэгвэл Л.Чинбатын болон түүний хамаарал бүхий 16 компани Сэлэнгэ аймагт газар тариалангийн чиглэлээр 375 байршилд 418,494,777м2 газар эзэмшдэг аж.
Made with Flourish

Л.Чинбатын компаниуд:
  1. "Гацуурт" ХХК: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг, Шаамар сумдын нутагт 96 байршилд 95,662,439м2 газар
  2. "Баяндулаан-Уул" ХХК: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 28 байршилд 37,501,351м2 газар
  3. "Вигобуудай" ХХК: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 7 байршилд 16,391,642м2 газар
  4. "Монголногоо" ХХК: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 байршилд 25,989,275м2 газар
5.  "Номгонбуудай" ХХК: Сэлэнгэ аймгийн Сайман сумын 29 байршилд 36,447,909м2 газар
  1. "Скрин ХХК": Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 25 байршилд 11,584,417м2 газар
  2. "Сэлэнгийн тариалан" ХХК: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 22 байршилд 24,358,001м2 газар
  3. "Сэлэнгэ алтан говь" ХХК: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 10 байршилд 8,119,618м2 газар
  4. "Сэлэнгэтос" ХХК: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 11 байршилд 25,951,209м2 газар
  5. "Сэлэнгэхүнс" ХХК: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 6 байршилд 18,023,926м2 газар
  6. "Хандгайт-Уул" ХХК: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 44 байршилд 30,697,992м2 газар
  7. "Шаргалтариа" ХХК: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 15 байршилд 25,019,490м2 газар
  8. "Хүнстрейд" ХХК: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 байршилд 1,358,074м2 газар
Л.Чинбатын эхнэр Н.Наранчимэгийн компаниуд:
1. "Гацууртхүнс" ХХК: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 байршилд 546,376м2 газар
2. "Монгол-Ангус" ХХК: Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн сумдын 32 байршилд 43,141,054м2 газар
Л.Чинбатын хүү Ч.Батхүүгийн компаниуд:
1. "Халимаг ХХК": Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 37 байршилд 17,702,004м2 газар тус тус эзэмшиж байна.
Made with Flourish

Мөн Л.Чинбатын болон хамаарал бүхий 20 компани Сэлэнгэ, Говь-Алтай, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн 414 байршилд нийт дүнгээр газар тариалангийн зориулалтаар нийт 498,104,794м2 газар эзэмшдэг. Улсын хэмжээнд газар тариалангийн чиглэлээр нийт 8,647,334,019м2 газар олгосон. Өөрөөр хэлбэл, Л.Чинбатын болон хамаарал бүхий компаниуд нь улсын хэмжээнд газар тариалангийн чиглэлээр олгосон нийт газрын 5.76 хувийг эзэмшиж байна.  
Л.Чинбат болон түүний гэр бүлийн хамаарал бүхий дээрх компаниудад 2004-2022 онуудад дандаа Сумын Засаг дарга нарын захирамжаар газар тариалангийн чиглэлээр эзэмшүүлжээ.
Made with Flourish

Тэгвэл Монголын газар тариалангийн бусад томоохон компани болох П.Цэнгүүний "Алтантариа" ХХК Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 23 байршилд 13,798,853м2 газар эзэмшдэг бол Л.Цандэлэгийн "Ургацхүдэр" ХХК Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 90 байршилд 33,310,347м2 газар тариалангийн зориулалттай газрыг тус тус эзэмшдэг аж.
Made with Flourish

Газар тариалангийн зориулалтаар хамгийн том газар эзэмшиж байгаа 10 компани болон тэдгээрийн хамаарлыг авч үзвэл.
  1. Л.Чинбатын болон түүний хамаарал бүхий компаниуд 5 аймгийн 414 байршилд 418,494,777м2
  2. Х.Бат-Эрдэнийн "Алтайгрупп" ХХК Дорнад аймгийн Халхгол сумын 41 байршилд 142,169,257м2
  1. "Шунхлай Холдинг"-ийн П.Батсайхын дүү П.Бат-Эрдэнийн болон түүний хамаарал бүхий "Сэлэнгэ тариа" ХХК, "Орхонтариа" ХХК, "М Ти Эс" ХХК гэх 3 компани Сэлэнгэ аймгийн 107 байршилд 120,144,176м2
4. "Эрээнцав" ХК Дорнод аймгийн 39 байршилд 104,895,156м2
  1. "М Си Эс Холдинг"-ийн хөрөнгө оруулалттай "М Агро" ХХК Хэнтий аймгийн 37 байршилд 102,767,542м2
  2. "Дорнодшим агро" ХХК Дорнод болон Сүхбаатар аймгийн 4 байршилд 100,839,241м2
7. "Олэсконстракшн" ХХК Дорнод аймгийн нэг байршилд 100,003,539м2
8. "Хонгор-Агро булган" ХХК Булган аймгийн 61 байршилд 76,493,692м2
  1. "Газар-Өгөөж" ХХК Сэлэнгэ, Дархан-Уул болон Төв аймгийн 54 байршилд 74,819,280м2
  2. "Хосдалбаа" ХХК Сүхбаатар аймгийн 2 байршилд 69,999,977м2 газрыг тус тус эзэмшиж байна.
Хамаарал бүхий компаниудаараа дамжуулан газар тариалангийн зориулалтаар хамгийн том газар эзэмшдэг дээрх 10 газар эзэмшигч нь улсын хэмжээнд газар тариалангийн чиглэлээр олгосон нийт газрын 15.15 хувийг эзэмшиж байна.
Түүнчлэн, эзэмшиж байгаа газрын хэмжээгээр нь авч үзвэл 15-д ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун сайдын хамаарал бүхий "Дорнодгурил" ХХК болон "Хишиг-Агро" ХХК Дорнод аймгийн 16 байршилд 56,815,115м2 газар эзэмшдэг.
Сангийн сайд асан С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяагийн "Товхонхан" ХХК Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 25 байршилд 41,613,648.00м2 газар эзэмшиж байгаа нь 23-т орох газар тариалангийн том газар эзэмшигч болж байна.

https://itoim.mn/a/2023/05/16/analyze/cmr
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ