Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

8500 га талбайд үр тариа тарина



Сүхбаатар аймаг дөрвөн сумын нутагт газар тариалан эрхэлдэг. Энэ жил долоон ААНБ 8500 га талбайд үр тариа, иргэд 70 гаруй га-д төмс, 45 га-д хүнсний ногоо тарина.
Тус аймгийн тухайд үр тариа тариалах чиглэлээр 100 гаруй, төмс хүнсний ногоо тариалах чиглэлээр 200 орчим хүн гээд энэ жил газар тариалангийн салбарт нийт 300 орчим хүн ажиллах судалгаа гарчээ.
Газар тариалангийн салбарын ажил ид эхэлж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-тай хамтран энэ салбарын ажилчдыг вакцинд хамруулахаар болсон. Үр тарианы чиглэлээр Улаанбаатар хотоос ирэх 57 ажилтан вакциндаа хамрагдсан, одоогоор 24 нь Түмэнцогт суманд ирээд байна. Ер нь  газар тариалангийн салбарын бэлтгэл ажил хангагдаж байна. Уриншаа хийгээд, үрээ бэлдсэн байгаа. ААНБ-ууд техник тоног төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хийж байна. Энэ жил манайх улаанбуудай, арвай, овъёос, тос болон тэжээлийн ургамал болон бусад төмс хүнсний ногоо тарина гэж Сүхбаатар аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир хэллээ.
Сүхбаатар аймаг төмснийхөө 20 гаруй хувийг, хүнсний ногооны 6,3 хувийг дотооддоо бэлтгэдэг. Иргэд, ААНБ-ууд төмс хүнсний ногоо тариалах сонирхол ихэссэн учир энэ жилээс үүнийг төрөөс бодлогоор дэмжиж, дотооддоо бэлтгэх боломжоо нэмэгдүүлэх бодит төлөвлөлтийг хийн, тодорхой зорилт дэвшүүлэн  ажиллаж байгаа гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ