Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөр баталлаа

Булган аймгийн ИТХ “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийг 2021-2025 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталлаа.  

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон техник, технологийн шийдэл бүхий газар тариалан эрхлэх, бүс нутгийн нөхцөлд тохирсон агротехнологийг тариаланчдад эзэмшүүлэн, таримлын нэр төрлийг олшруулж, нэгжээс авах ургац, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хүн, малыг хүнс, тэжээлээр дотооддоо бүрэн хангах хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа учраас газар тариалангийн талаар бодлого гаргасан байна.

Бүс нутгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон ухаалаг газар тариалангийн технологийг нэвтрүүлэх замаар газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж өндөртэй, тогтвортой хөгжлийг бий болгож, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгыг уг хөтөлбөрт дэвшүүллээ. Мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, таримлын үр үржүүлгийн тогтолцоог шинэчлэн зохион байгуулах, үр, суулгацын чанар, хангамжийг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлд технологийн инновацыг нэвтрүүлэн, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлэх юм.

2025 он хүртэл жилд 53,0-57,0 мянган тонн үр тариа хураах, газар тариалангийн талбайг бүрэн бордож сайжруулах, хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 70,0 хувийг хангах, өвлийн хүлэмжийн аж ахуйн талбайг гурав дахин нэмэгдүүлсэн үр дүнд хүрэхээр төлөвлөжээ.

Тус аймгийн хувьд салбарын үйлдвэрлэлийн хэмжээгээрээ улсын хэмжээнд эхний гуравт багтдаг бөгөөд өнгөрсөн оны байдлаар аймгийн газрын нэгдмэл сангийн ангилалд 119788 га тариалангийн талбай бүртгэлтэй байгаагаас 92.4 мянган га талбай эзэмшиж, жилдээ 38.8-45.0 мянга га-д тариалж, 40.0-41.0 мянган га-д уринш бэлтгэн эргэлтэд оруулснаар эзэмшиж буй тариалангийн талбайн ашиглалт 97.8 хувьтай байна. Газар тариалангийн салбарт 200-гаад аж ахуйн нэгж, иргэн үр тарианы, 1000 гаруй иргэн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхэлж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ