Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас грүппийн тэтгэвэр авагчдын дунд түүвэрчилсэн байдлаар дахин магадлах үзлэгийг орон даяар зохион байгуулж байна.
Дээрх үйл ажиллагаанд грүппийн тэтгэвэр авдаг иргэдээс улсын комиссын сонголтоор сонгож, харьяа өрхийн эрүүл мэндийн төв болон багийн Засаг даргын зүгээс үзлэгт орохыг мэдэгдсэн иргэд хамрагдаж байгаа аж.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссын хамтарсан үзлэгийг Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссын хамтарсан үзлэгийг Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Ингээд дээрх үйл ажиллагааны үеэр зарим холбогдох хүмүүстэй хийсэн ярилцлагаа хүргэе.
-Үзлэгийн үеэр Сэлэнгэ аймгийн НДХ-ийн магадлагч эмч Б.Батсүх: ”Хамтарсан магадлалд аймгийн хэмжээнд 1225 хүн оролцох ёстой. Аймгийн төв Сүхбаатар хотоос 328 хүн оролцоно. Өнөөдөр буюу үзлэгийн 3 дахь өдрийн байдлаар 53 хүн огт ирээгүй байна. Эдгээр хүмүүс заасан хугацаанд ирж шалгалтад хамрагдахгүй бол зогсоох ёстой байдаг. Мэдээлэл нь өрхөөр дамжигдаад хүрсэн байгаа” хэмээн ярилаа.
Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа НДЕГ-ын дэргэдэхЭХМТК-ынмагадлагч эмч Ц.Гансүхээс энэ удаагийн үзлэгийн талаар тодруулга авлаа.
-Хөдөлмөрийн чадвараа алдах байдал Сэлэнгэ аймагт ямар түвшинд явж байна вэ?
-Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссын хамтарсан магадлалыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн дотор, мэдрэл, чих, хамар хоолой, сэтгэцийн өвчний салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Энэ бол төлөвлөгөөнд тусгагдсан ажил. Сэлэнгэ аймагт нийтдээ 1225 хүнийг хамтарсан магадлалд хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 1000 гаруй хүн хамрагдаад 90 орчим хувьтай явж байна.
Сэлэнгэ аймгийн тухайд сүүлийн 2-3 жилд хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь хугацаа тогтоолгосон хувь хүмүүсийн тоо бага зэрэг буурах хандлагатай байгаа. Гэвч улсын дунджаас өндөр байдаг.
-Сэлэнгэ аймгийн тухайд ямар өвчний тохиолдол зонхилж байна?
-Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссын хамтарсан магадлалыг тус аймагт зонхилон тохиолдож, дийлэнх хувийг эзэлж байгаа сэтгэц, дотор, чих хамар хоолойн өвчнөөр зохион байгуулж байна. Үүнээс гадна гэмтэл, нүдний өвчний эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдалт тус аймагт эхний 5 байрыг эзэлж байгаа тэргүүлэх шалтгаан болж байна.
-Ер нь энэ хамтарсан үзлэгийг зохион байгуулдаг гол шалтгаан, онцлог юу байдаг юм бол. Үзлэгийн бүрэлдэхүүний талаар тодруулж өгнө үү?
-Энэ ЭХМТК-ын хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулахдаа улсын дунджаас өндөр байгаа. Эсвэл тодорхой шалтгаануудын улмаас бид тухайн аймагт хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь хугацааг тогтоож байгаа. Үндэслэл нь ямар түвшинд байна вэ гэвэл ер нь хөдөлмөрийн чадвараа юунаас шалгаалж алдаж байна гэдэг шалтгаан нөхцөлийг газар дээр нь тодорхойлох гол зорилготой байдаг.
Мөн дээр нь ЭМЯ-ны холбогдох мэргэжлийн салбар зөвлөлийн эрдэмтэн, зэрэг цолтой эмч, мэргэжилтнүүд, тухайн салбартаа Монгол Улсдаа тэргүүлэх чиглэлийн эмч нараар үзлэг, оношилгоог газар дээр нь хийлгэдэг. Тухайн магадланд орж байгаа хүнээ биеэр нь авч ирж үзүүлэх ёстой. Ингэж үзлэг оношилгооны дүнг үндэслээд шаардлагатай тохиолдолд дахин үзлэгт хамруулдаг. Ингэснээр тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэн зөв тогтоосон байна уу, энэ нь үндэслэлтэй байна уу гэдгийг ягтлан шалгаж явдаг нь бидний ажлын гол онцлог.
-Энэ үзлэгийг ямар хугацаанд хийдэг вэ?
-ЭХМТК-оос жилд 2-оос доошгүй аймагт энэ хамтарсан үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн байдаг. Сэлэнгэ аймгийн хувьд анх 2018 онд хамтарсан магадлалыг зохион байгуулж байсан. Үүний дараа 2021 онд, одоо 3 дахь удаагаа зохион байгуулж байна.
-Ярилцсанд баярлалаа.