Архангай аймгийн хэмжээнд 2022 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоог зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрэгчдийн үзлэгт хамрагдсан мэдээг харвал нийт 354 иргэн үзлэгт хамрагджээ. Насны ангилалаар авч үзвэл 18-30 настай 233 хүн үзүүлснээс 147 нь эрүүл байв. Харин 30 нь өвчтэй илэрсэн ба 56 нь эрсдэлтэй байжээ. 31-45 настай 66 хүн үзүүлсэн. Эрүүл хүн байгаагүй. 66 хүнээс 44 нь өвчтэй, 22 нь эрсдэлтэй байв. 46-60 настай 55 хүн үзүүлснээс 15 нь эрүүл байжээ. 25 нь өвчтэй, 15 нь эрсдэлтэйд тооцогдсон байна. 61-ээс дээш насныхны эрт илрүүлэг үзлэгийг хараахан эхлээгүй байна. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн дунд таргалалт, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг, архаг вируст хепатит, гастрит, цөсний чулуу, цочмог миокардит зэрэг өвчлөл зонхилсон байна.
0-17 насны хүүхдийг сумдын ЭМТ-үүд болон өрхийн ЭМТ-үүд дээрээ үзлэгт хамруулж байгаа. Эрдэнэбулган сумын тухайд 05-р сарын 03-наас 20-ны өдрийг хүртэл ӨЭМТ-үүд нийт 101 хүнд урилга өгч, НЭ рүү илгээсэн байна. 0-17 насны хүүхдийн үзлэгийн хувьд сумын хэмжээнд нийт 885 хүүхдийг хамруулаад байна.
Эх сурвалж: montsame.mn |