Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог Дархан-Уул аймагт хийж байна. Уг ажлын хүрээнд Дархан-Уул аймагт нийт 104,969 хүн хамрагдах юм. Үүнээс насанд хүрсэн буюу 18 дээш дөрвөн насны бүлгийн /18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш / 67307 иргэд, 0-5, 6-17 насны хоёр бүлгийн 37,662 хүүхэд байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт насанд хүрсэн /18-аас дээш нас/ 133 насанд хүрэгчид иргэд, 1099 хүүхэд /0-17нас/ үзлэг, шинжилгээ оношилгоонд хамрагдаад байна.
“Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо"-ны зохион байгуулалтын үйл ажиллагааны хүрээнд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд болох нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн дэмжих төв, хувийн хэвшлийн “Буянтай”, “Цээнэ”, “Саран элит”, “Нүүдэлчин” гэсэн дөрвөн эмнэлэгт дөрвөн насны бүлгээр /18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш / иргэдийг харин өрхийн тав, сумын гурван эрүүл мэндийн төвд 0-5, 6-17 гэсэн хоёр насны багцаар үзлэг оношилгоонд хамруулж байна.