Тус аймагт халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг эхэллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Их-Уул, Тосонцэнгэл сумаас эхэлсэн үзлэгийн үеэр рентген, цэрний шинжилгээ, лабораторийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, эс судлалын шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна. Мөн эхо оношилгоо, дотрын эмчийн үзлэг, умайн хүзүү, эмэгтэйчүүд, хавдрын эрт илрүүлэг, арьс, бэлгийн замаар дамжих халдвар, нүдний гэсэн 11 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийж байна. Халдварт өвчин, халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн үеэр Их-Уул суманд давхардсан тоогоор 2045 иргэн, Тосонцэнгэл суманд 1787 иргэн хамрагдлаа. Ирэх долоо хоногоос бусад суманд эмч нарын баг ажиллаж эрт илрүүлэг оношилгооны ажил үргэлжилнэ.
Халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг 24 суманд хийнэ
Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт манай улсад өндөр хувийг эзэлдэг.
Тиймээс халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлэхийн тулд эрт оношилж эмчлэх явдал юм. Тиймээс Завхан аймгийг2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх. Орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын А/367 дугаар захирамжаар "Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг"-ийг аймгийн хэмжээнд эхлүүлээд байна. Энэ үзлэгийг аймгийн 24 суманд хийнэ.
Эрт илрүүлгийн үзлэгийн багийг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга ахалж, ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Их-Уул, Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, бусад төрийн албан хаагчид хамтран ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.