Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 380 иргэн хамрагдаад байна



Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог энэ сарын 1-нээс орон даяар зохион байгуулж байгаа.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 0-17 насны 44321, 18-30 насны 23707, 31-46 насны 21030, 60-аас дээш насны 5966 иргэн хамрагдах тооцоо гарсан.
Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн нийт 380 хүн шинжилгээ өгч, оношоо тодруулжээ. Үүнээс 20 иргэн ходоодоо дурандуулж, 155 иргэн дүгнэлт гаргуулсан байна. Энэ үеэр 2 хүнээс ходоодны хавдрын урьдал үе илэрчээ.
Мөн сумдын Эрүүл мэндийн төв болон аймгийн төвийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 0-17 насны 455 хүүхэд үзлэг, шинжилгээнд ороод байгаа ажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ