Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Төрийн албан хаагчдыг 1 өдөр цахимаар ажиллуулна"


Улаанбаатарын түгжрэлийг шийдэх хүрээнд нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчдыг долоо хоногийн 1 өдөр цахимаар ажиллуулах тогтоол удахгүй албажихаар болжээ. Энэ талаар 20 минутын хот үндэсний хорооны дарга буюу сайд Р.Эрдэнэбүрэн  “Түгжрэлийг шийдэх зорилгоор өнөөдрөөс нэг тогтоол албажиж байгаа. Тэр тогтоол нь долоо хоногт нэг удаа нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчид зайнаас буюу цахимаар ажлаа хийж болох зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй энэ тогтоол албажиж, олон нийтэд мэдээлэл өгнө” гэсэн тайлбарыг өглөө.
Өөрөөр хэлбэл, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн албан хаагчид долоо хоногийн 1 өдрийг онлайн буюу цахимаар ажиллана гэсэн үг. Засгийн газрын хуралдаанаар энэхүү тогтоолыг хэлэлцсэн бөгөөд одоогоор эцэслэн албажаагүй ч тун удахгүй хэрэгжүүлнэ гэдгийг Р.Эрдэнэбүрэн сайд онцлов.
Сануулахад, өмнө нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар төрийн албан хаагчдыг долоон хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулах, УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах ажилд нэгдэх,  нийслэлээс дэвшүүлж буй “Ecomobility” алхах, авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтерээр зорчих, нийтийн тээврээр зорчих гэсэн дөрвөн үндсэн санаачилгуудад оролцож хамтран ажиллахыг уриалж байсан юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ