Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энэ сард эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд насанд хүрсэн 354 хүнийг хамруулжээ



Аймгийн хэмжээнд 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоог зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрэгчдийн үзлэгт хамрагдсан мэдээг харвал, нийт 354 иргэн үзлэгт хамрагджээ. Насны ангиллаар авч үзвэл, 18-30 настай 233 хүн үзүүлснээс 147 нь эрүүл байв. Харин 30 нь өвчтэй илэрсэн ба 56 нь эрсдэлтэй байжээ. 31-45 настай 66 хүн үзүүлсэн. Эрүүл хүн байгаагүй. 66 хүнээс 44 нь өвчтэй, 22 нь эрсдэлтэй байв. 46-60 настай 55 хүн үзүүлснээс 15 нь эрүүл байжээ. 25 нь өвчтэй, 15 нь эрсдэлтэйд тооцогдсон байна.
61-ээс дээш насныхны эрт илрүүлэг үзлэгийг хараахан эхлээгүй байна. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн дунд таргалалт, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг, архаг вируст гепатит, гастрит, цөсний чулуу, цочмог миокардит зэрэг өвчлөл зонхилсон байна.
17 хүртэлх насны хүүхдийг сумдын ЭМТ-үүд болон өрхийн ЭМТ-үүдэд үзлэгт хамруулж байгаа. Эрдэнэбулган сумын тухайд5 дугаар сарын 3-20-ны өдрийг хүртэл ӨЭМТ-үүд нийт 101 хүнд урилга өгч, Нэгдсэн эмнэлэг рүү илгээсэн байна.
17 хүртэлх насны хүүхдийн үзлэгийн хувьд сумын хэмжээнд нийт 885 хүүхдийг хамруулаад байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ