Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Рублийн ханш унаснаар Оросын төв банк он дуустал гадаад валют худалдан авахгүй


Рублийн ханш ам.долларын эсрэг 110 болсон нь Орос-Украины дайны эхэн үеэс хойших хамгийн бага үзүүлэлт болоод байна.
Үүнтэй холбогдуулан Оросын төв банк өнөөдрөөс эхлэн он дуустал гадаад валют худалдан авахгүй байхаар шийдвэрлэжээ. Гэхдээ хойшлуулсан худалдан авалтуудыг 2025 он руу шилжүүлж байгаа аж.
Энэхүү шийдвэрийг "санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг бууруулах" зорилгоор гаргаж байгаа хэмээн тайлбарлажээ.
Рублийн ханш суларч байгаа нь импортын барааны үнийг өсгөх замаар иргэдийн худалдан авалтыг сулруулж, улмаар инфляцыг өсгөх эрсдэлтэй.
ОХУ-ын инфляц энэ жил 8.5 хувь хүртэл өсөх магадлалтай байгаа нь төв банкны таамаглалаас хоёр дахин их байгаа юм. 
ОХУ 2024 оны төсвийнхөө бараг гуравны нэгийг цэргийн зардалд зарцуулсан нь хүйтэн дайнаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон аж.  
Хэдийгээр Европын орнууд Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа эрс багасгасан ч Москвагаас газрын тосны экспортын ихэнх хувийг БНХАУ болон Энэтхэгийн зах зээлд амжилттай шилжүүлсэн.
Эх сурвалж: The Guardian
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ