Хэнтий аймгийн Хэрлэн сум дахь Язгууртан хороололд тохижилт хийнэ хэмээн 212 сая төгрөгийн тендер зарласан байна.
Тус өртгөөр машины зогсоол, сүүдрэвч, сандал, троссон хашаа зэргийг худалдан авах талаар ТЭЗҮ-дээ тусгасан байна.
Ингэхдээ дээрх төсвийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах бөгөөд энэ онд санхүүжих өртөг нь 100 сая төгрөг байхаар тусгасан байна. Уг тендерийг энэ сарын 22-ны өдөр зарласан бөгөөд материалыг 12 дугаар сарын 13-ны 10.00 цаг хүртэл хүлээн авах аж.
З.УЧРАЛ
https://eguur.mn/551754/