Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Алслагдсан багийн хүүхдүүд сургалтын хэрэглэгдэхүүнтэй боллоо



Сэлэнгэ аймгийнСүхбаатар сумын 1-р цэцэрлэг олон улсын Киндер хөтөлбөрт ашиглагдах хичээлийн хэрэглэгдэхүүнтэй боллоо. Тус цэцэрлэгт одоогоор 110 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд цэцэрлэгийн хүчин чадал нь 75 хүүхдийн багтаамжтай ажээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр тус цэцэрлэг энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Тэрбээр тойрогтоо ажиллах үеэрээ энэхүү 20 сая төгрөгийн, 105 төрлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө. Хүүхдүүдийг цэцэрлэгээс нь эхлэн инженер, техникийн сэтгэлгээгээр хөгжүүлэхэд тус хөтөлбөр зорилгоо чиглүүлжээ. Тухайлбал хүүхдүүд жижиг жижиг деталь хэрэглэгдэхүүнийг эвлүүлэн бүтээл болгож сурах нь цаашлаад оюун ухааны хөгжилд нь тодорхой үр дүн өгдөг байна.

“Энэ хөтөлбөрийн хүрээнд суралцаж байсан хүүхдүүд сургуульд орохдоо харьцангуй математик сэтгэлгээ болон бусад хичээлүүдэд гаргаж байгаа амжилт нь өндөр байна гэсэн судалгаа гарсан байна. Цаашид бүх цэцэрлэгт хэрэгжүүлэх тал дээр хамтарч ажиллана” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэллээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Ганчимэг: ”Манай цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах ажилд хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Манайх 5 бүлэгтэй. Энэ анги маань бэлтгэл бүлэг. Энэ 1-р багийн хүүхдүүд бүгдээрээ манай цэцэрлэгт хамрагддаг. Миний хувьд хүүхдүүдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагаанд ихээхэн анхаарч ажилладаг. Хүүхдүүд аль болох тасралтгүй үйл ажиллагаанд хамрагдаж байх ёстой. Өнөөдөр хүүхдүүд маань сургалтын хэрэглэгдэхүүн болсон тоглоомоор хангагдаж байгаадаа маш их баяртай байна” гэлээ.

Монгол Улсын хэмжээнд Увс, Өмнөговь, Улаанбаатар хотын зарим дүүрэгт хэрэгжиж байгаа энэхүү төслийг Сүхбаатар сумын 1-р цэцэрлэгт ийнхүү хэрэгжүүлж эхэллээ.
Дээрх хөтөлбөрт тус цэцэрлэгийн багш нар хамрагдсан бөгөөд тухайн үедээ сургалтын хэрэглэгдэхүүнгүй байсан учраас дадлага хийх боломжгүй байсан байна. Тус хэрэглэгдэхүүн нь цэцэрлэгийн бүх хүүхэд ашиглаж болох хүрэлцээтэй иржээ.
Мөн энэ чиглэлээр багш нарыг сургаж, дадлагажуулахад сум орон нутгаас дэмжиж хамтарч ажиллана гэдгээ энэ үеэр Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн хэллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ