Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Буянт сумын цэцэрлэг анх удаа стем хэрэглэгдэхүүнтэй боллоо



Хүн төлөвшихүндэс суурийн 80 хувь нь 2-5 насанд тавигддаг бөгөөд бага насны хүүхдийн хөгжил, төлөвшилд тоглоомын гүйцэтгэх үүрэг маш өндөр байр суурь эзэлж байна. Гэтэл хүүхдийн хөгжлийг дэмжигч сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад тоглоом, хэрэглэгдэхүүнүүд дутагдалтай, худалдан авах төсөв санхүүжилт хангалтгүй байсаар иржээ.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх, орчин үеийн шийдэл бүхий сургалтын шинэ арга аргачлалыг нэвтрүүлэх зорилгоор Буянт сумын "Янзага" цэцэрлэгийн хамт олон 2023 оноос "Стем боловсрол" хөтөлбөр хэрэгжүүлж байна. 8 сая төгрөгийн санхүүжилт бүхий тус хөтөлбөрийн хүрээнд стем хэрэглэгдэхүүн буюу тоглоом авч, өнөөдрөөс сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Цэцэрлэгүүдэд байгаа тоглоомын дийлэнх нь сав суулга, хайрцаг, бөглөө болон бусад гарын доорх материал ашиглан бүтээсэн тоглоомууд байдаг. Тэгвэл энэ удаа Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт хүлээлгэн өгч байгаа стем хэрэглэгдэхүүн, тоглоом нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжиж, шинжлэх ухаанч мэдлэг олгон, техник технологийн хөгжлийн үндэс суурийг сонирхох, суралцах, танин мэдэх боломж бүрдүүлэх аж. Стем боловсролын системийг Ховд аймагт нэвтрүүлсэн анхдагч байгууллага нь ийнхүү Буянт сумын хүүхдийн цэцэрлэг болж байна.
Энэ хичээлийн жилд Буянт сумын "Янзага" цэцэрлэгийн 5 бүлэгт 125 хүүхэд сурч хүмүүжиж буй. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ