Дундговь аймгийн Хулд сумын Шувуут багийн “Зүүн жирэм” гэдэг газар /сумын төвд/ ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Төв аймгийн чиглэлд нүүрс тээвэрлэж явсан иргэн Б-ийн “FH-16” загварын ачааны автомашинд ачсан нүүрс, мөн иргэн О-ын “FH-16” загварын ачааны автомашинд ачсан нүүрс тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан