Аймгийн Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг шинэчлэн тогтоолоо.
Тодруулбал, тус аймагт архи согтууруулах ундааг худалдан борлуулдаг ААНБ-ууд 06:00-24:00 цаг, бөөний худалдаа эрхэлдэг газрууд 09:00-20:00 цаг, үйлчилгээний газрууд буюу ресторан, паб, караоке, баар 08:00-02:00 цаг хүртэл ажиллана.
Шинэчлэн тогтоосон цагийн хуваарийг аймгийн хэмжээнд 3 дугаар сарын 1-нээс мөрдөж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ууд, ялангуяа үйлчилгээний газрууд иргэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах ажлаа дээшлүүлж, мөн холбогдох байгууллагууд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.