Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Цагийн хязгаар тогтоох тухай" А/90 дугаар захирамжийг энэ сарын 16-ны өдөр гаргалаа.
Тус захирамжаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг 08:00-18:00 цаг хүртэл байхаар тогтоолоо.
Энэхүү хязгаарлалт нь энэ сарын 16-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааны турш үргэлжлэх ажээ.