Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ресторан, зоогийн газруудын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс нээнэ

Аймгийн Засаг даргын өнөөдрийн 457 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд ресторан, кафе, зоогийн газруудын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс нээхийг зөвшөөрлөө.

Ингэхдээ дээрх үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж 08:00-20:00 цагийн хооронд ажиллах бөгөөд тухайн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй, нэгдсэн арга хэмжээ /бүжиг, цайллага, хурим найр, тэмдэглэлт ой г.м/ зохион байгуулахгүй аж.
Түүнчлэн дээрх захирамжаар архи, согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл бүхий худалдааны төв, супермаркет, дэлгүүрүүдэд 08:00-18:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрсөн байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ