Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга М.Батжаргал ажлын багийг хүлээн авч цаг үеийн ажлуудаа танилцууллаа. Б.Баатарзориг: "Архангай аймаг хүний хөгжлөө дэмжсэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. "Цахим Архангай" хөтөлбөр, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг онцолмоор байна гэлээ. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг чадавхжуулах, төрийн албаны эрх зүйн шинэ хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Тус сургалтад Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөл 150 гаруй төрийн албан хаагч оролцож байна.