Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо



Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр /2022.05.26/ зохион байгууллаа. Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн төрийн захиргааны нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд шинээр томилогдон ажиллаж буй 12 байгууллага, гурван сумын 36 төрийн албан хаагч энэ өдөр тангаргаа өргөв. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо. 

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргал үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ, “Төрийн сүлдний өмнө тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон та бүхэн төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилгатай ажиллаарай" хэмээгээд өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг захив.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ