Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө



Төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр зохион байгууллаа.
Тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчдад хандаж, аймгийн ЗДТГ-ындарга, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд баяр хүргэж үг хэлэхдээ “Та бүхэн цагт ямагт өөрсдийгөө хөгжүүлж, мэдлэг ур чадвараа сайжруулан, эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж, зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө, хуулийн хүрээнд үнэнч, шударга, ёс зүйг эрхэмлэж ажиллаарай” хэмээн захилаа. 
Өнгөрөгч 2021 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулж, нийт 600 гаруй иргэн хамрагдсанаас 147 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн байна. Мөн 150 гаруй ажлын байрны сул орон тоо зарлагдаж, 66 ажлын байр нөхөгджээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ