Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулжээ


Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг Ачуутын гол орчимд малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин илэрчээ. Тухайн голомтын бүсэд байгаа айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлж, 14 өрхийн 4530 м2 талбай, устгалын цэгийн 120 м2 талбай, бэлчээр 5300 м2 талбай болон 17 машин техникийг халдваргүйжүүлсэн байна. Мөн голомтын бүсэд байгаа 14 өрхийн үхрийг тусгай зориулалтын ариутгалын бодисоор шүршиж ариутгажээ. Голомттой буюу сэжигтэй бүсэд наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд 24 өрхийн 1219 үхэр, 438 тугалд вакцинжуулалт хийсэн байна. Мал, амьтны халдварт өвчин бүртгэгдсэн болон сэжигтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа.
С.САРУУЛ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ