Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрвөн сумын 70 гаруй үхэр арьс товруутах өвчнөөр өвчилжээ


Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Онгон, Халзан, Баруун-Урт суманд малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгджээ. Тус сумдад нийт 70 гаруй үхэр энэхүү өвчнөөр өвчилсөн нь батлагдсан байна. 
Мөн Эрдэнэцагаан суманд өвчний сэжигтэй тохиолдол хоёр голомтод бүртгэгдсэн бөгөөд шинжилгээг улсын МЭАЦЛ-д хүргүүлээд байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор өвчин батлагдсан сумдад малын шилжилт хөдөлгөөн болон амьд мал, мах тээвэрлэхийг хориглон, хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Мөн МЭЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу өвчилсөн малыг устгалд оруулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, урьдчилан сэргийлэх ажлуудыг шат дараатайгаар хийж байна гэж аймгийн МЭГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ