Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган сумын нутагт ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ тогтоолоо


Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг "Ачуутын гол" орчим мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдсан бөгөөд аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн Мал эмнэлгийн газар, Булган сумын Засаг даргын Тамгын газраас хариу арга хэмжээг яаралтай авч ажиллаж байна.
Өнөөдрийн /2022.08.12/ байдлаар халдварт өвчний голомтын бүсэд 13 айл, сэжигтэй бүсэд 9 айл нийт 22 айлын хүн, малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэмийг тогтоон хяналтын постуудыг гаргаад байгаа ажээ. Түүнчлэн “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдсан бүсэд байгаа нийт үхэр сүргийг вакцинжуулах ажлыг өнөөдөр зохион байгуулж  байгаа юм. 
Гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд Булган сумаас, Цачиртын гүүр хүртэлх замд зогсолт хийхгүй зорчих шаардлагатайг орон нутгийн иргэдэд онцгой анхааруулсан байна. 
Үхрийн арьс товруутах өвчин нь анх 2021 онд Дорнод аймагт гарч, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдсэн байдаг бөгөөд Булган аймагт анх удаагаа бүртгэгдэж байгаа нь энэ юм. Олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нэлээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй ажээ.
Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг байна. 
Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүсгэдэг ажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ