Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Нийт өрхийн 34,4 хувь нь сэргээгдэх эрчим хүч ашиглаж байна


Баян-Өлгий аймаг нь өнгөрсөн оны жилийн эцсийн статистик мэдээгээр нийтдээ 25630 өрхтэй. Эдгээр өрхүүдийн 14,2 мянга буюу 55,5 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнээс цахилгааны эх үүсвэрээ авч байна. Харин 8,8 мянган өрх /34,4 хувь/ нарны цэнгээр ажилладаг сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж ашигладаг. Мөн дизель станцаас цахилгааны эх үүсвэрээ авдаг 211, бага оврын цахилгаан үүсгүүр ашигладаг 1893, цахилгааны эх үүсвэргүй 538 өрх байна.
Цахилгааны эх үүсвэргүй нийт өрхийн 8.1 хувь нь аймгийн төвд, 91.9 хувь нь хөдөө сумдад амьдардаг. Орон нутгаас айл өрхүүдийг цахилгааны төвлөрсөн системд холбох ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд 871 өрхийг цахилгааны байнгын эх үүсвэртэй болгосон ажээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ