Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БУЛГАН: Дотоодын хүнсний хэрэгцээг төмс, гурилаар бүрэн хангаж байна



Булган аймгийн тариаланчид дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 30 хувь, төмс, гурилаар бүрэн хангаж, Орхон, Хөвсгөл аймгийн зах зээлд нийлүүлж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.Энэ онд 48.910 га талбайд үр суулгаснаас, үр тариа 41275, малын тэжээл 2915, ногоон тэжээл 4000, төмс 550, хүнсний ногоо 170, жимс жимсгэнэ 745 га талбайд тариалсан байна.
Газар тариалангийн нийт эргэлтийн талбай 91861 га-д хүрч, энэ салбарт 200 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тарианы, 1000 гаруй иргэн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний үр дүнд үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хүнсний хэрэгцээг хангахад чухал нөлөө үзүүлж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан онцоллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ