Үндэсний их баяр наадмаар ачаа, тээш тээвэрлэлтийн хэмжээ эрс багасахтай холбогдуулан 2022 оны долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд дараах чиглэлийн зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй болохыг УБТЗ ХНН-ээс мэдэгдэв.
УБ - Сүхбаатар - УБ чиглэлийн зорчигчийн №271/264-р, №263/272-р галт тэрэг
УБ- Замын-Үүд - УБ чиглэлийн зорчигчийн №276/275-р галт тэрэг
УБ - Сайншанд - УБчиглэлийн зорчигчийн №286/285-р галт тэрэг
Айраг - Бор - Өндөр - Айраг чиглэлийн зорчигчийн №610/609-р галт тэрэг.
Долдугаар сарын 11-ний өдөр хүртэл бүх чиглэлд тээш, ачаан тээшийг ачиж тээвэрлэх ажлыг дуусгаж, агуулахад ачаа хонуулахгүй болохыг анхаарууллаа.
Түүнчлэн баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан УБ-Эрдэнэт-УБ чиглэлд нэмэлт галт тэрэг аялуулахаар болсон байна. Тодруулбал
Улаанбаатар хотоос 2022 оны долдугаар сарын 07, 08, 15, 16-ны өдрүүдэд 21:30 цагт явж, Эрдэнэт өртөөнд 10:05 цагт ирнэ.
Эрдэнэт өртөөнөөс 2022 оны долдугаар сарын 09, 10, 17, 18-ны 00:15 цагт явж, Улаанбаатар өртөөнд 12.30 цагт хүрнэ.
зураг
Харин үндсэн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна гэв.