Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Махны экспортын асуудалд төр засаг шуурхай арга хэмжээ авахгүй бол үйлдвэрүүд зоорины махаа овоолоод суулт зарлана гэв


Хэнтий аймгийн малчид, малын эмч нар махны экспортыг зогсоосноор малын түүхий эд, малчны хөдөлмөр үнэгүйдэж байгаа талаар Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд "Махны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг өвчтэй, шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар экспортод гаргахгүй байгаа асуудлын зэрэгцээ дотоодод махны үнэ буурч, шатахууны үнэ тэнгэрт хадаад байна.
Банкууд зээл олгохгүй байгаа учраас малчдын амьдрал хүндэрч, хүүхдийн сургалтын төлбөр, мал тэжээлийн бэлтгэл хангах асуудал намар хүндрэх төлөвтэй байгаа талаар малчид ярьж байна.
Малын түүхий эдийн үнэ өнөөдөр 500 төгрөгөөс 90 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа хэдий ч шатахуун үнийн өсөлт тээвэрлэх зардалд шууд нөлөөлж байна. Малын мах, сүү, ноос, арьс шир үнэгүй шахам, амьжиргаанд хүрэлцэхгүй учир малчид малын тоогоо олшруулж, улмаар бэлчээр нутгаа талхлахад хүрлээ.
Цар тахлын хоёр жилд махны экспорт бүрэн зогсож энэ салбар уналтад орлоо. Ямаа, адууны махыг Хятад улс руу боловсруулсан бүтээгдэхүүн болгож гаргаж байсан ч өнөөдөр хаагдсан нь энэ чиглэлийн үйлдвэр эрхлэгчдэд хүнд цохилт өгч байна.
Дотоодын болон гадаадын, Хятадын хөрөнгө оруулалттай олон үйлдвэрүүдийн нөөцөлсөн мах ямар ч хэрэгцээгүй, үйлдвэрүүд дампуурч эхэллээ. Адуу, ямааны махыг монголчууд улирлын чанартай иддэг. Адууг өвлийн тэсгим хүйтэнд, ямааг яргуйн цагаар иддэг. Эдгээр махыг боловсруулснаар авдаг ганц улс бол БНХАУ. Эрээний зах дээр гэхэд боловсруулсан нэг кг ямааны мах 100 юань байх жишээтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд өнөөдөр хэдэн тэрбум төгрөгөөр шатахад бэлэн болсон байна. Араб, Иран манайхаас мах авахдаа хурга болон төлөгний махыг сүүлгүй авдаг нь сүргийн бүтцэд нэн хохиролтой.
Харин монголчууд хөгшин, онд орж чадахааргүй, эсвэл өөх ихтэй, 4-5 насны малын махыг иддэг онцлогтой. Махны экспортын асуудалд төр засаг шуурхай арга хэмжээ авахгүй бол махны үйлдвэрүүд Засгийн газрын ордны өмнө зооринд байгаа махаа овоолоод суулт зарлахад бэлэн боллоо.
Махны экспорт, үйлдвэрлэлд улс төр хутгалдаад байгаад малчид бид маш их харамсаж байна. Хор уршиг нь малчны хотонд, ард түмэнд ирж байна. Ухдаг биш, өсдөг алтныхаа үйлдвэрлэлийг дэмжье гэж уриалах байна" хэмээн ярилаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ