Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малын үнэ өмнөх жилийнхээс өсжээ

Булган аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр малын дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхээс ахисан үзүүлэлттэй байна.  Энэ оны 10 дугаар сарын байдлаар тэмээ 1,1, адуу 1,1, үхэр 1,4 сая, хонь 207.0, ямаа 145.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал тэмээний үнэ 3.1, адууных 14.1, үхрийнх 20.5, хониных 22.9, ямааных 12.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Харин сүүлийн долоо хоногт махны үнэ ялимгүй буурах хандлагатай байгаа аж. Статистикийн хэлтсээс гаргадаг зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний ханшийн долоо хоногийн мэдээллээр хонины ястай махны үнэ хэвэндээ буюу 9500 байна. Үхрийн мах 12000, ямааны мах 8400 төгрөг буюу өмнөх долоо хоногоос 1,4 хувиар буурсан судалгаа байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ