Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хонь, үхрийн махыг 10 мянга, ямааны мах 9000 төгрөгөөр борлуулж байна


Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн зах, худалдааны төвүүдэд хонь, үхрийн махыг 10 мянга, ямааны мах 9000 төгрөгөөр борлуулж байна. 
Ховд аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаа, харьцуулсан үзүүлэлтийг танилцуулбал, 2021 оны 11 дүгээр сарын эхний долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 10 мянган төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 2.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 8.2 хувиар өссөн үзүүлэлт аж.
Мөн 1 кг хонины мах дунджаар 10 мянган төгрөгбайгаа нь өмнөх сарын дундаж үнээс 1.3 хувиар өссөн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн байна.
Харин 1 кг ямааны махыг 9000 төгрөгөөр зарж байгаа нь  өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өнгөрсөн оны мөн үеийн дундаж үнээс 1.6 хувиар өсчээ. 
Өнөөдрийн байдлаар 1 литр шингэн сүү дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 1.8 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 8.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.
1 кг задгай гурилын үнэ дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 3.4 хувиар их байнагэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ