Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Эрдэнэмандал суманд 200 гаруй га талбайд ойн хортон шавжтэй тэмцэх ажлыг явуулав



Ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хэмжээнд ойн сан бүхий Алаг-Уул, Идэр-Улаан багийн 200 гаруй га талбайд энэ амралтын өдрүүдэд гүйцэтгүүлжээ.
2022 оны хаврын судалгааны ажлын дүнгээс үзэхэд тус нутаг дэвсгэрийн 60 гаруй мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан, үүнээс 40 гаруй мянган га талбай нь хөнөөлийн голомттой байна.
Сумын хэмжээнд ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомттой талбайн хэмжээг багасгах, ойг хамгаалах зорилгоор байгаль орчныг хамгаалах, малын тоо толгойд татвар ногдуулснаас олсон орлогын тодорхой хувиас 10.000.000 төгрөгийг шийдвэрлэж, нийт 250 гаруй га талбайд үүргийн шүршигч багаж ашиглан тэмцлийн ажлыг гүйцэтгүүлсэн байна. Зарим хөнөөлийн голомттой талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна.
Орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн санхүүжилт хөнөөлт шавжтай талбайд тэмцэл хийхэд хангалтгүй тул цаашид сумын ойн санд тэмцлийн ажил хийх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ