Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 15.6 хувь нь ой байна


Архангай аймаг нь Монгол Улсын ашиглалтын бүсийн ойн сантай таван аймгийн нэг юм. Ойн сангийн нийт талбай 1059997 га. Үүнээс 1043712 га буюу 98.5 хувь нь ойн талбай, 16285 га буюу 1.5 хувь нь ойн бус талбай. Ойн 1059997 га талбайг аймгийн нийт нутаг дэвсгэрийн талбайд /5530000 гахарьцуулахад ойрхог чанар 15,6 хувь юм.
Ойн талбайн 82.5 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай, 17.5 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлнэ.
Ойгоор бүрхэгдсэн талбайн 99.1 хувь байгалийн ой, 0.9 хувь бут, сөөг, ойгоор бүрхэгдээгүй талбайн 31.8 хувийг тармаг мод, 33.6 хувийг шатсан талбай, 13.2 хувийг мод бэлтгэсэн талбай, 6.2 хувийг ойжих талбай, 15.2 хувийг хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай эзэлж байна.

2017 онд явуулсан ой зохион байгуулалтын ажлыг 2008 онд явуулсан ой зохион байгуулалтын ажилтай харьцуулахад бут сөөгөөр бүрхэгдсэн талбай 728 га, тармаг мод 2996 га, ойжуулалт хийх талбай 538 га, ойн хортон шавж өвчинд нэрвэгдсэн ой 19929 га, ойн цоорхой цагаан энгэр 600 га, таг цармын ой 299 га талбайгаар тус тус нэмэгдэж, ойн сангийн талбай 25090 га талбайгаар багассан байна.
Архангай аймгийн ой гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой юм. Ойн хэлбэр нь ихэвчлэн энгийн ой байх ба заримдаа хөгшин моддын доогуур залуу модод ташинга үүсгэж ургаснаас нийлмэл ой үүссэн байна. Ойн бүрэлдэхүүнд шинэсэн ой зонхилох бөгөөд голын дагуу бургас тархан ургасан. Байгалийн ойд моддын төрлийн эзлэх хувийг авч үзвэл:
-Шинэс (Larix sibirica L) - 708323 га
-Хуш (Pinus sibirica) -12748 га
-Хус (Betula platypthylla Sukacz) – 1036 га
-Улиас (Populus Laurifolia) -3588 га
-Улиангар (Populus tremula) – 131 га
-Хайлаас (Ulmus pumila) – 35 га
-Бургас (Sallix sp) - 7561 га талбайд тархан ургаж байна.
Жил бүрийн 3-р сарын 21-нийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11-р сарын 28-ны тогтоолоор баталжээ. НҮБ-аас гаргасан тоон мэдээгээр дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна.
Мөн хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий.
Монгол орны 13 сая га талбайг ойн сан эзэлдэг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ