Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 90.3 хувь нь цөлжилтөд өртсөн



Жил бүрийн зургаадугаар сарын 17-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр “Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр” болгон зарласан. Энэ жил “Гангийн үр дагаврыг хамтдаа давъя” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд хүн төрөлхтөн болон байгаль дэлхийд үзүүлэх ган, цөлжилтийн гамшигт үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолжээ.
2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна.
Ховд аймгийн тухайд нийт нутаг дэвсгэрийн 90.3 хувь нь цөлжилтөд өртсөн.
Цөлжилтийг зэргээр нь авч үзвэл, нэн хүчтэй 1.4 хувь,  хүчтэй 13.3 хувь,  дунд 29.2 хувь, сул 46.4 хувь байна. Мөн цөлжилт нутаг дэвсгэрийн 6.7 хувьд нь илрээгүй байна.
Орон нутагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд сүүлийн гурван жилд 70 орчим га талбай бүхий ойн хамгаалалтын зурвас бий болгожээ.
Мөн энэ онд 20 га талбайд шинээр ойн зурвас байгуулахаар төлөвлөсөн гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах,хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахүүднээс Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулахаа зарласан. Энэ ажилд Ховд аймгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй нэгдэж, мод тарьж ургуулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ